Эрхэм таны амар амгаланг айлтган мэндчилье. “ХАС ОЧИР СҮЛД” ХХК нь 2004 оноос сургалт хөгжил, мэдээлэл зөвлөгөө, аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 2007 оны 5 сараас үйл ажиллагаагаа өргөжүүлж “СҮЛДЭТ БАМБАЙ” Гэрээт Харуул Хамгаалалтын байгууллагыг Монгол Улсын Гэрээт Харуул Хамгаалалтын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал болон мэдээллийн нууцыг гэмт халдлагаас мэргэжлийн өндөр төвшинд найдвартай хамгаалан ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчийнхээ онцлог, хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн байгууллагын зүгээс судлан тохирсон үйлчилгээг санал болгох замаар чадварлаг боловсон хүчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлж, харуул хамгаалалтыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн ажиллаж байгаа билээ. Бидний өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан та бүхний аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллахдаа таатай байх болно.
Б.Эрдэнэцогт
БИД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ БҮТЭЭНЭ...
ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрхэм зорилго: Бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ чиглэл болгон салбар бүртээ тэргүүлэх байдлыг хадгалахад чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа эрхлэн улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулна
АЛСЫН ХАРАА
Алсын хараа: Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, олон улсад үнэлэгдэх брендийг бий болгож, хүн-нийгмийнхээ хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулна.