"ХАС ОЧИР СҮЛД" ХХК нь 2004 онд сургалт хөгжил, мэдээлэл зөвлөгөө, аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 2007 оны 5 сараас үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Сүлдэт Бамбай" Гэрээт Харуул Хамгаалалтын байгууллагыг Монгол Улсын Гэрээт Харуул Хамгаалалтын тухай хуулийн дагуу стандарт шаардлагыг хангаж, Цагдаагийн Ерөнхий Газраас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч Санхүү аж ахуйн алба, Хүний нөөц, Сургалтын хөгжлийн алба зэрэг бүтэц зохион байгуулалттайгаар 5 объект, 2 машин, 20 гаруй хамгаалагч, 24цагийн шуурхай албатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Манай компани нь тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулан өргөжүүлэн тэлсээр одоогийн байдлаар нийт 280 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дохиолол, хамгаалалт, хяналтын төрөл бүрийн үйлчилгээг 350 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба ажилчдын дийлэнх хэсэг нь тогтвор суурьшилтай буюу хоёр болон түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчинтэйгээр үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн өндөр төвшинд ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн Хууль, түүнд холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, тэдний үйл ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахад оршино.
БИД ТАНД ЧАНАРЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. БИД ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТААР ТЭРГҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
Манай байгууллага нь үнийн уян хатан бодлогыг баримтлан ажилладаг.
Тогтмол шөнийн цагаар шуурхай бүлэг хяналт тавьж, мөн өдрийн цагаар менежерүүд хяналт шалгалтаа хийж үүрэг даалгавар өгч ажилладаг.
Бид таны аюулгүй ажиллаж, амьдрах тав тухтай байх нөхцөлийг хангахын төлөө мэргэшсэн баг хамт олон хамтран ажиллахдаа таатай байна.
Иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг манай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллахыг урьж байна.