Манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд тэр дотроо эцэг, эхийн хайр халамжнаас хөндий өсөж байгаа "Эрдэм төв" асрамжийн газрын хүүхэд багачуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлж, тэдний хүмүүжиж, сурч боловсорч байгаа орчинтой танилцлаа. Мөн манай хамт олны зүгээс хүүхэд багачууддаа бага насны хүүхдийн унадаг дугуй 3ширхэг, 3-14 насны хүүхдийн скутер 32 ширхэг, төрөл бүрийн тоглоом, хүүхдийн хувцас болон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.