БНХАУ-с гаралтай КОРОНАВИРУС маш эрчимтэйгээр олон зуун хүн амыг хамарж байгаа билээ. Энэхүү вирус нь хүнээс хүнд халддаг амьтны гаралтай юм. Коронавирусын тархалт идэвхжиж, дэлхий нийтээр онц байдал зарлаад байгаа юм. Манай улс ч цаг тухай бүрдээ арга хэмжээ авж байгаа билээ. Коронавирус нь одоогийн байдлаар эмчлэгдэх боломжгүй гэж үзэж байгаа боловч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Хамгийн чухал нь гадны улс орнуудад зорчихгүй байх, коронавирус амьсгалын замаар халдаж байгаа учраас амны хаалт хэрэглэх, гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амьтны маханд хүрэхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх, нэн чухал зүйл нь дархлаагаа алдалгүй сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг иргэдэд өгч байна.
Тиймээс манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, нойр хоолоо умартан зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчиддаа халуун аарцаар үйлчиллээ.